Монголын уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болох “Алтан Дорнод Монгол” корпорацийн захиалгын дагуу байгаль орчныг хамгаалах, салхин зурвас байгуулах чиглэлээр 8600 ширхэг улиас, бургас модоор уул уурхайн кемпийн ойролцоох нуурын дагуу салхин зурвас байгуулав.
Мод тарих энэхүү их бүтээн байгуулалтын ажилд манай хамт олон болон АДМ группын ерөнхий инженер, байгаль орчны мэргэжилтэн, оператор, уурхайн дарга болон бусад бүх мэргэжлийн хүмүүс чин сэтгэлээсээ идэвхи зүтгэлтэй хамтран ажилласан билээ.
Хэдийгээр бид алс хол газраас мод бутаа тээвэрлэсэн ч чадварлаг инженерийн тусламжтайгаар ширхэг ч модны үндэс, мөчрийг хатааж, гэмтээлгүй тээвэрлэж чадсан юм. Мод тарилтаа бид стандартын дагуу тарьж, хугацаанд гүйцэтгэсэн ба цаашид усалгаа, арчилгаанд илүүтэй анхаарал хандуулах тал дээр манай инженер заавар зөвлөмж олгож ажилласан юм.