2021-05-10 5015
2021-05-10 4204
2021-05-08 4132
2021-05-08 4094
2021-05-18 3815
2021-05-13 3621
Мод сөөгний хэлбэр хэмжээг хүссэнээрээ өөрчилж чимэглэх нь нэг ёсны урлаг юм.Ногоон байгууламжийн арчилгааны иж бүрэн системд мод сөөгий гтайрч танах замаар титмийн өтгөрлийг зохицуулах өндөр нам хэлбэрий гжигддрүүлэх хатаж хуурайшсан өвчилсөн болон гаж ургасн мөчир салааг цэвэрлэх ажлууд багтдаг.Мод сөөгөнд засалт хэлбэршүүлэлт хийхдээ 02-р сараас 04-р сар хүртэл, мөн найлзуурын өсөлт зогсож моджилт эхэлсэн 07-р сарын дунд үеэс хойш хийх нь илүү тохиромжтой юм. Модыг тайрч танах ажиллагаа нь титмийг хэлбэржүүлэх, залуужуулах болон цэвэрлэгээний гэсэн гурван үндсэн чиглэлээр хийгдэнэ.
Хэлбэршүүлэх огтлол: Энэхүү огтлол нь модны титмийг хэлбэршүүлэх ижилсүүлэн жигдрүүлэх, намхан модыг өндөр болоод титмийн хувьд бусдыгаа гүйцэх зорилгоор хийнэ.Ийм тайралт хийхэд удаан ургалттай модны сүүлийн жилийн өсөлтийн 25-50% -ийг түргэн ургалттай модны сүүлийн жилийн өсөлтийн 70-80% тайрах шаардлагатай.Мөчир найлзуур танах богиносгох арга нь шинээр суулгасан залуу модонд титэм тогтоох% түүний тэнцвэртэй өсөлтийг хангахад чухал үүрэгтэй.
Модыг эрчимтэй тайран титмийг сийрүүлэх, хэт өндөр ургаж байшин барилгын нүүр халхалсан, титэм нийлсэн зэрэг зохисгүй харьцааг арилгахад чиглэгдэх бөгөөд ийм тохиолдолд модны мөчрийн гуравны хоёр хүртэл хувийг эрчимтэй тайрна.Улиас бургас мэт хэлбэршүүлэлт сайн даадаг модонд эрчимтэй тайраллт таналт хийж болох боловч модыг бүрмөсөн нүцгэлж болохгүй.Түүнээс гадна ургамлан хашлагаыг дэллэн засаж жигдрүүлэх засалт хийнэ.Ургамлан хашлагад хэлбэршүүлэлт сайн даадаг шар хуайс, хайлаас, нохойн хошуу, тэхийн шээг зэргийг хэрэглэддэг.Ургамлан хашлага нь тодорхой өндөртэй байх бөгөөд тэр түвшингээс хэтрүүлэхгүй байлгах зорилгоор дээрээс морины дэл засах адил тэгшлэн тайрна.Мөн хажуугийн сэрвийсэн мөчир найлзуурыг авч жигдэлнэ.Ургамлан хашлагаыг хэвийн үзэмжтэй байлгах үүднээс ургалтын хугацаанд 4-6 удаа тайрч хэлбэршүүлнэ.
Залуужуулах огтлол: Мод томорч хөгшрөх тутам үндэснээсээ авсан шим тэжээл хүрэлцэхгүй болж модны өсөлт удаашран мөчир хатах, навч жижгэрэх жилийн өсөлт саарах байдалд хүрнэ.Ийм залуужуулах огтлолыг дээрх шинж тэмдгүүд илрэн үзүүрээсээ хатаж эхэлж байгаа модонд хийнэ.Залуужуулах огтлолыг нэгмөсөн хийж болохгүй.Анхны жил хөгширч муудсан том мөчрүүдийг огтлон, дараагийн жилүүдэд дэс дараатайгаар том мөчрүүдийг цөөлнө. Залуужуулах огтлол хийсний дараа модны ичмэл нахиа сэргэж шинэ найлзуур үүсч эрчимтэй ургана.
Цэвэрлэгээний огтлол: Модны мөчрөөс өвчилсөн, механик гэмтэлтэй буруу ургалттай, өвчин хортны голомт үүсч хөтөж хуурайшсан мөчир найлзуурыг цэвэрлэх журмаар огтолж авна.
Ургамлан хашлага хэлбэршүүлэх үйлчилгээ захиалах бол та 7788-8811, 88079189 утас руу илгээх боломжтой.